Skip to main content
Spotify for Podcasters
EducationUSA Mongolia Podcast

EducationUSA Mongolia Podcast

By MASA

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA) нь EducationUSA Mongolia төслийг хэрэгжүүлэх хүрээнд цуврал подкастууд бэлтгэн хүргэж байна.
Currently playing episode

Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)

EducationUSA Mongolia PodcastDec 14, 2022

00:00
01:02:42
Podcast №110 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Урин)

Podcast №110 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Урин)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 110🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, University of Wisconsin-Eau Claire-д сурсан Н.Урин оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.


Feb 16, 202343:25
Podcast №109 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Мөнхжигүүр)

Podcast №109 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Мөнхжигүүр)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 109🚩


Манай подкастын энэ удаагийн дугаарт SUSI эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт тэнцэж ирсэн Б.Мөнхжигүүр оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон SUSI Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Feb 08, 202346:44
Podcast №108 Америкт Суралцсан Миний Түүх (М.Наранзул)

Podcast №108 Америкт Суралцсан Миний Түүх (М.Наранзул)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 108🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Endicott College-д маркетингийн мэргэжлээр сурсан М.Наранзул оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.


Feb 01, 202335:54
Podcast №107 Америкт суралцсан миний түүх (Э. Тэмүүлэн)

Podcast №107 Америкт суралцсан миний түүх (Э. Тэмүүлэн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 107🚩


Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Ball State University-д хот төлөвлөлт мэргэжлээр сурсан Э. Тэмүүлэн оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Jan 24, 202359:56
Podcast №106 Америкт суралцсан миний түүх (Э. Наранцацрал)

Podcast №106 Америкт суралцсан миний түүх (Э. Наранцацрал)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 106🚩


Манай подкастын энэ удаагийн дугаарт Fulbright хөтөлбөрт тэнцэж, Kansas State University-г  аюулгүй байдлын чиглэлээр төгссөн Э. Наранцацрал оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. 

Подкастын маань 106 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.

Jan 16, 202346:24
Podcast №105 Америкт суралцсан миний түүх (П. Цэлмүүн)

Podcast №105 Америкт суралцсан миний түүх (П. Цэлмүүн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 105🚩

Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаад ирсэн П.Цэлмүүн маань оролцож байна. Тэрээр ЕБС-ын 11-р ангид суралцдаг бөгөөд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг юм. Түүний хамрагдсан Sports Visitor хөтөлбөр нь дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр юм.

Jan 11, 202325:44
Podcast №104 Америкт суралцсан миний түүх (Э. Дөлгөөн)

Podcast №104 Америкт суралцсан миний түүх (Э. Дөлгөөн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 104🚩

Подкастын маань шинэхэн дугаарт "The Pennsylvania State University"- ийг хуульч мэргэжлээр төгссөн Э. Дөлгөөн оролцлоо. Тэрээр Penn State University-ийн Монгол Улсын Их Сургууль-тай хамтран байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг буюу MoU-г байгуулахад гар бие оролцсон бөгөөд энэ талаарх түүхээсээ хуваалцаж, АНУ-ын их сургуулиуд хуулийн чиглэлээр ямар зэргүүд олгодог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Сонсогч та бүхэн Э. Дөлгөөний АНУ-д суралцсан туршлага, өгсөн зөвлөгөөнүүдийг энэхүү дугаараас сонсоорой.

Dec 19, 202242:59
Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)

Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 103🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт University of Minnesota-г Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр төгссөн А. Дарьсүрэн оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон University of Minnesota –д суралцах давуу талуудаас бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 103 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.

Dec 14, 202201:02:42
Podcast №102 Америкт суралцсан миний түүх (Д. Жаргалсайхан)

Podcast №102 Америкт суралцсан миний түүх (Д. Жаргалсайхан)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #102🚩
“Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо”-ны 15 жилийн ойд зориулан хүргэж буй подкастын маань тусгай дугаарын зочноор University of Denver, Colorado-д магистрын зэрэг хамгаалсан Д.Жаргалсайхан /Дефакто Жаргалсайхан/ оролцлоо. Тэрээр “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо” /MASA/-ны хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүний Америкт суралцсан түүх төдийгүй MASA-ны үйл ажиллагааны түүх, цаашлаад оюутан залуучуудад зориулан өгсөн үнэт зөвлөгөөг энэхүү подкастын дугаараас сонсоорой. Энэхүү яриа нь тус дугаарыг сонссон хэн бүхэнд урам зориг, эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна.

Dec 06, 202222:18
Podcast #101 Америкт суралцсан миний түүх (А. Болормаа)

Podcast #101 Америкт суралцсан миний түүх (А. Болормаа)

Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, St. Catherine University-г бизнесийн удирдлагын салбараар төгссөн А. Болормаа оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Nov 29, 202223:21
Podcast №100 Америкт суралцсан миний түүх (Ё. Лхамаа)

Podcast №100 Америкт суралцсан миний түүх (Ё. Лхамаа)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #100 🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт Hubert H. Humprey хөтөлбөрт тэнцэж, Boston University-г Боловсролын салбараар төгссөн Ё. Лхамаа оролцлоо.

Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон The Hubert H. Humphrey Fellowship Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. 

Подкастын маань 100 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.

Nov 23, 202246:32
Podcast №99 Америкт суралцсан миний түүх (Р. Жаргал )

Podcast №99 Америкт суралцсан миний түүх (Р. Жаргал )

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #99 🚩

Манай подкастын энэ удаагийн дугаарт АНУ-ын 100%-ийн тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдан "Michigan Technological University"-д компьютерын шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн Жаргал маань оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Nov 15, 202234:27
Podcast #98 Америкт суралцсан миний түүх (Г.Энхжин )

Podcast #98 Америкт суралцсан миний түүх (Г.Энхжин )

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #98 🚩

Подкастын маань шинэхэн дугаарын зочноор Luby-Jenkins сурагч солилцооны хөтөлбөрийн төгсөгч, АНУ-ын Colorado мужийн Denver хотод 2 долоо хоногийн турш соёлын солилцоонд хамрагдсан Г. Энхжин оролцож байна. Тэрээр Luby-Jenkins солилцооны хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа. 

 Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.

Nov 09, 202236:43
Америкт Суралцсан Миний Түүх Podcast #97

Америкт Суралцсан Миний Түүх Podcast #97

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #97 🚩


Подкастын маань шинэхэн дугаарын зочноор АНУ-ын Миннэсота мужид нэг жилийн хугацаанд амьдарч, ахлах сургуульд нь суралцсан Ө.Сарангэрэл оролцож байна. Тэрээр FLEX хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа.

Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын ахлах сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.

Oct 31, 202249:03
Podcast#96 Америкт суралцсан миний түүх (Б.Бүжинлхам)

Podcast#96 Америкт суралцсан миний түүх (Б.Бүжинлхам)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #96 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн Бүжинлхам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.


Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Бүжинлхам-н подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.

Oct 27, 202240:44
Podcast №95 Америкт суралцсан миний түүх (А.Юмжирдулам)

Podcast №95 Америкт суралцсан миний түүх (А.Юмжирдулам)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #95 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн А.Юмжирдулам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.


Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Юмжирдуламын подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.

Oct 20, 202247:23
Podcast#94 Америкт суралцсан миний түүх (Б.Энхмаа)

Podcast#94 Америкт суралцсан миний түүх (Б.Энхмаа)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #94 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “Cal State University of Long Beach”-г олон улсын харилцаагаар суралцаж төгссөн Б.Энхмаа оролцож Америкт суралцсан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм.  Тэрээр одоогоор Flex Mongolia хөтөлбөрийн зохион байгуулагч, Монгол дахь төлөөлөгч нь ба манай ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан FLEX хөтөлбөрөө танилцууллаа. 


Та Америкт суралцах хүсэлтэй бол Энхмаагийн подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.

Oct 11, 202255:24
Podcast#93 Америкт Суралцсан Миний Түүх (М. Санжмятав)

Podcast#93 Америкт Суралцсан Миний Түүх (М. Санжмятав)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #93 🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “LeTourneau University”-г санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн М. Санжмятав оролцож Америкт сурч ажилласан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм.

Мөн тэр өөрийн суралцаж байсан муж хотынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй дэлгэж сонирхолтой яриа өрнүүллээ.

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг болон хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.

Feb 07, 202240:44
Podcast#92 Америкт Суралцсан Миний Түүх (А. Амарбаяр)

Podcast#92 Америкт Суралцсан Миний Түүх (А. Амарбаяр)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #92 🚩

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг подкастын маань шинэ оны хамгийн анхны шинэхэн дугаарт Amazon, Apple, Twitter гэх мэт технологийн салбарын томоохон компаниудад ажиллаж байсан А. Амарбаяр оролцлоо.

Тэрээр “Dickinson State University”-д бакалаврын зэрэг, “Maharishi University of Management”-д  магистрын зэргээ тус тус хамгаалсан юм. Америкт суралцах үеийн тулгарч байсан сорилттой үеүд болон тэрхүү сорилтуудыг хэрхэн давж туулсан өөрийн түүхээсээ хуваалцсан байна. Мөн мөрөөдөж хүсэж байгаа мөрөөдөл, хүслээ далд ухамсартаа хэрхэн шингээж өөрийн алсын хараагаа бий болгох талаар сонирхолтой зөвлөгөөг ч өгсөн юм. Америкт суралцах, хууль ёсны дагуу мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй хэн бүхэн энэхүү подкастыг заавал сонсоорой хэмээн зөвлөж байна.

Jan 24, 202201:01:17
Podcast#91 Америкт Суралцсан Миний Түүх (Ш. Буянжаргал)

Podcast#91 Америкт Суралцсан Миний Түүх (Ш. Буянжаргал)

🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #91 🚩

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор “University of Illinois, Chicago”-г мехатроник мэргэжлээр төгссөн Ш. Буянжаргал оролцлоо.

Тэрээр Америкт суралцах үеийн дурсамж, соёлын ялгаатай байдлаас үүсэх шокыг хэрхэн даван туулж байсан болон мэргэжлээрээ Монголдоо хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Дэлхийд тэргүүлэх компаниудын нэг “Тошиба”-д ажиллаж байсан тэрээр хэл сурч буй хүмүүст  хэдийн танил болсон TEME аппликэйшнийг Монголчууддаа зориулан бүтээсэн нэгэн. Энэ дугаарт тэрээр өөрийн Англи хэл сурсан туршлагаасаа ч хуваалцсан юм. Мөн оюутан сурагчдад хандан судалж буй хичээлүүдийн мөн чанар, хичээлээс гадуурх хийж байгаа үйл ажилгаанууд ямар ач холбогдлыг сайтар ухамсарлаж мөн чанарыг нь ойлгож хийгээрэй хэмээн зөвлөсөн юм.

Технологийн коллежийг үүсгэн байгуулж технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний оролцсон энэхүү подкастын дугаарыг сонсож энэ 7 хоногийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Dec 07, 202146:37
Podcast#90 Америкт Суралцсан Миний Түүх ( П.Чингүүн)

Podcast#90 Америкт Суралцсан Миний Түүх ( П.Чингүүн)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #90 🚩

Америкт төгсөгчдийн холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт  Суралцсан Миний Түүх” подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Nebraska-ийн их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн П.Чингүүн оролцлоо. Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн болон Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар  сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй “cybersecurity” чиглэлээр Америкт сурсан  түүхийг энэ дугаараас сонсоорой. Технологийн салбарыг сонирхож буй оюутнууд энэ подкастыг заавал сонсоорой.

Nov 30, 202141:21
Podcast#89 Америкт Суралцсан Миний Түүх ( Ж.Амарсанаа)

Podcast#89 Америкт Суралцсан Миний Түүх ( Ж.Амарсанаа)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #89 🚩

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор Харвардын их сургуулийн Post Doctoral Fellowship Program-ийн төгсөгч, Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Ж. Амарсанаа оролцлоо.

Тэрбээр анагаах ухааны салбарт суралцсан өөрийн туршлага болон судалгааны ажлуудын талаар, цаашлаад судалгааны лабораторид ажиллахад ямар байдаг талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Лабораторийн судалгааг уйгагүй хийж өөрийн  ClusterBomb гэх технологийн нээлтийг хийснээр хэрхэн Харвардтай холбогдож докторын дараах хөтөлбөрт хамрагдсан талаар өмнөх судалгааны ажлын туршлага ямар ач холбогдолтой байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр Америк болон Японд олон жил судалгаа хийсэн туршлага дээрээ үндэслэн 2 улсын судалгааны арга барил, соёлын талаар харьцуулан дэлгэрэнгүй ярьсан юм. Дэлхийн шилдэг сургууль болох Харвардад судалгаа хийж, Вирус тоолох шинжилгээг Монголд анх нутагшуулж, цаашлаад эрүүл мэндийн дэд сайд хийж явсан түүний оролцсон энэхүү подкастийн дугаарыг сонсож долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Nov 23, 202146:35
Podcast#88 Америкт Суралцсан Миний Түүх (М.Чимэгсайхан)

Podcast#88 Америкт Суралцсан Миний Түүх (М.Чимэгсайхан)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #88 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч, төдийгүй Нью Йорк хотын алдарт Wallstreet-д байрладаг "Pace University"-д Entrepreneurship чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан М.Чимэгсайхан оролцлоо. Тэрээр томоохон хотуудын нэг болох New York тэр дундаа Wall street-д суралцах ямар байдаг, Энтрепренершип гэж ямар мэргэжил байдаг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Фулбрайт хөтөлбөрт материал өгөхдөө юуг анхаарах талаар өөрийн туршлагаас хуваалцсан юм. Түүний бичсэн судалгааны ажил нь Pace их сургуулийн эдийн засгаар сурч буй оюутнуудын заавал унших ёстой материалын жагсаалтад багтсан байдаг гэдгийг дуулгамаар байна.

Та энэхүү подкастийн дугаарыг сонсож шинэ долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.

Nov 15, 202147:15
Podcast#87 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Мөнгөншагай)

Podcast#87 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Мөнгөншагай)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #87 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 88 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright Teaching Excellence and Achievement Program (TEA) хөтөлбөрийн төгсөгч Т.Мөнгөншагай оролцлоо. Тэрээр Fulbright TEA хөтөлбөр гэж ямар хөтөлбөр байдаг талаарх мэдээлэл болон англи хэлний багшаар Америк болон Монголд ажиллаж байсан дадлага, туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцан ярилцсан юм. Мөн мэргэжлийн Англи хэлний багшийн хувьд Англи хэлийг сурахдаа юуг анхаарах талаар үнэтэй зөвлөгөөг ч өгсөн байгаа шүү.

Ахлах сургуулийн багш нарт зориулсан TEA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй багш нар энэхүү подкастийн дугаарыг заавал сонсоорой.

Nov 08, 202139:23
Podcast#86 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Оюу)

Podcast#86 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Оюу)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #86 🚩

"Америкт Сурсан Миний Түүх" цуврал подкастын маань шинэ дугаарын зочноор Southern Illinois их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн Б.Оюу оролцлоо. Тэрээр засгийн газрын тэтгэлэгтэй 2 томоохон хөтөлбөр болох Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрт шалгарч байсан төдийгүй дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Cambridge-ийн их сургуульд суралцсан юм. Түүний тэтгэлгийн материал илгээхдээ юуг анхаарах, эсээ хэрхэн бичих, Америкт амьдрах ямар байдаг талаар  сонирхолтой яриа өрнүүлсэн энэ дугаарыг та заавал сонсоорой.

Nov 02, 202157:21
Podcast#85 Америкт Суралцсан Миний Түүх (А.Цолмон)

Podcast#85 Америкт Суралцсан Миний Түүх (А.Цолмон)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#85 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Utah-ийн их сургуулийг Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн А.Цолмон оролцлоо. 2 дахь удаагаа Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн тэрээр гэр бүлийн хамт Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар  сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй геологийн чиглэлээр Америкт сурсан сонирхолтой түүхийг энэ дугаараас сонсоорой.

Oct 25, 202137:17
 Podcast#84 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Түвшинзаяа)

Podcast#84 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Түвшинзаяа)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#84 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 84 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Columbia University-ийн төгсөгч, Г.Түвшинзаяа оролцлоо. Төгсөлтөд гэр бүлийнхэн маань ирээд сэтгэл нь хөтөлсөн байхыг харах хамгийн гоё дурсамжуудын нэг байсан гэж ярьсан түүний Америкт суралцсан түүхээр хамтдаа аялцгаая.

Та энэхүү дугаарыг сонсож шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.

Oct 18, 202129:25
Podcast#83 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Занабазар)

Podcast#83 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Занабазар)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#83 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор LEAD Mongolia АНУ дахь солилцооны хөтөлбөрийн төгсөгч Д.Занабазар оролцсон билээ. Тэрээр манай подкастд оролцож буй анхны LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгч бөгөөд уг хөтөлбөрийн давуу тал, шалгаруулалтын туршид өөрийн олж авсан туршлага болон хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээллийн тухай ярьснаас гадна АНУ-д суралцсан  түүхээсээ бидэнтэй харамгүй хуваалцсан юм.

LEAD Mongolia хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.

Oct 11, 202120:28
Podcast#82 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Болор-Эрдэнэ)

Podcast#82 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Болор-Эрдэнэ)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#82 🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, “Michigan state University”-д Бизнесийн удирдлага чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан Э. Болор-Эрдэнэ оролцсон билээ. Тэрээр Америкт суралцах үеийн сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө явуулахад сэтгэл зүйн бэлтгэл чухал хэмээн яриандаа онцлон дурдсан юм.

UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Oct 05, 202154:26
Podcast#81 Америкт Суралцсан Миний Түүх (Ж.Сүхбаатар)

Podcast#81 Америкт Суралцсан Миний Түүх (Ж.Сүхбаатар)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#81 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 81 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Hubert Humphrey Fellowship хөтөлбөрийн төгсөгч, доктор Ж.Сүхбаатар оролцлоо. Тэрээр АНУ-д хоёр ч хөтөлбөрт суралцаж улмаар докторын зэрэг хамгаалсан юм. Монгол улсад удирдах түвшинд болон боловсролын салбарт ажиллаж байгаад докторын зэрэг хамгаалах хүртэл ямар зам туулсан, цаашлаад залуучууд юуг анхаарах талаар дэлгэрэнгүй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Sep 27, 202135:40
Podcast#80 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Шүрэнцэцэг)

Podcast#80 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Шүрэнцэцэг)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#80 🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 80 дахь дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй TEA хөтөлбөрийн төгсөгч Д.Шүрэнцэцэг оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан TEA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

Sep 20, 202128:46
Podcast#79 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Цогтбилгүүндарь)

Podcast#79 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Цогтбилгүүндарь)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #79🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар та бүхэнд University of Minnesota Их сургуулийг Улс төр судлал чиглэлээр бакалавр мөн Олон улсын хөгжил судлал чиглэлээр магистрийн зэргээр суралцаж төгссөн Х. Цогтбилгүүндарь оролцсон билээ. Тэрээр тус сургуульд суралцаж байх хугацаандаа хотын захиргааны төвд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж байсан ба Америкийн сонгуулийн компанит ажилд өөрийн биеэр оролцож, ажлын туршлага хуримтлуулж явсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн Америкт бакалавр болон магистраар сурахын ялгааг яриандаа онцлон дурдсан билээ. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Sep 13, 202135:13
Podcast#78 Америкт Суралцсан Миний Түүх (Ж. Хонгорзул)

Podcast#78 Америкт Суралцсан Миний Түүх (Ж. Хонгорзул)

🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #78🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаар New York University-д тэнцээд Нью Йорк хотыг зориод буй Ж.Хонгорзул-г онцоллоо. Тэрээр АНУ-ыг зорих хүртлээ MASA болон EducationUSA Mongolia-д дөрвөн сарын турш дадлага хийсэн юм. Дадлага хийх, шалгалтууддаа бэлтгэх, сургуулийн өргөдлийн материал бэлтгэх гээд маш завгүй ч цагаа оновчтой төлөвлөж, тууштай байж зорилгодоо хүрч АНУ-ыг зорьсон Хонгорзулдаа баяр хүргэе!

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Sep 07, 202118:28
Podcast#77 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Ананд)

Podcast#77 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Ананд)

🚩EducationUSA Mongolia Podcast #77🚩

Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “American University”-г олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн Н.Ананд оролцож Америкт сурсан түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.

Залууст хандан “зоригтой бай” хэмээн захисан түүний подкастыг сонсож энэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Aug 31, 202139:38
Podcast#76 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Жаргал)

Podcast#76 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Жаргал)

🚩EducationUSA Mongolia Podcast #76🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 76 дахь дугаарт АНУ-ын Central Washington Их сургуулийн төгсөгч Г. Жаргал оролцлоо. Тэрээр подкаст сонсогч залууст хандан Америкт суралцахад оюутныг дэмжих маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг гэдгийг дурдсан ба тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн амжилттай бэлдэх дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэ цэнэтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм. Энэ удаагийн дугаар та бүхэнд урам зориг төрүүлсэн, сонирхолтой дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Америкт сурах мөрөөдөлтэй ч хэрхэн тэтгэлэг олж, өргөдлөө явуулах эсэхээ мэдэхгүй байгаа хэн бүхэн энэ удаагийн дугаарыг амжиж сонсоорой.

Aug 23, 202124:38
Podcast#75 Америкт Суралцсан Миний Түүх (Т. Сүндари)

Podcast#75 Америкт Суралцсан Миний Түүх (Т. Сүндари)

🚩EducationUSA Mongolia Podcast #75🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 75 дахь дугаарт АНУ-ын George Washington Их сургуулийн төгсөгч Т. Сүндари оролцлоо. Тэрээр өөрийн хүсч мөрөөддөг их сургуульдаа амжилттай элсэж орохын тулд community college-д 2 жил суралцсан ба энэхүү подкастаар дамжуулан community college-д суралцахын давуу тал, их сургуульд шилжих процесс болон АНУ-ын соёлын онцлогоос суралцсан түүх, арвин туршлагаасаа бидэнд хуваалцсан юм.  Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.

Community College-ийг судлан, суралцахаар төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.

Aug 16, 202137:02
Podcast#74 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Халиунаа)

Podcast#74 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Халиунаа)

🚩EducationUSA Mongolia Podcast #74🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 74 дэхь дугаарт Англи хэлний багш нарт зориулсан АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй FLTA хөтөлбөрийн төгсөгч Г.Халиунаа оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан FLTA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм.  Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.

FLTA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.

Aug 09, 202148:60
Podcast#73 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Намуун)

Podcast#73 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Намуун)

🚩EducationUSA Mongolia Podcast #73🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, одоогоор Фулбрайт хөтөлбөрт шалгараад буй Г.Намуун оролцлоо. Тэрээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй АНУ-ын боловсролын системийн гол онцлогуудыг дурдсан юм.

АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа, UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.

Aug 03, 202150:50
Podcast#72 Америкт Суралцсан Миний Түүх (Ц.Цэнгүүн)

Podcast#72 Америкт Суралцсан Миний Түүх (Ц.Цэнгүүн)

🚩EducationUSA Mongolia Podcast #72🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Washington”-ийг иргэний инженер мэргэжлээр суралцаж бакалавар болон магистрын зэрэг хамгаалсан Ц.Цэнгүүн оролцлоо. Тэрээр өөрийн сонирхол, суралцаж төгссөн мэргэжлийнхээ зах зээлийн судалгаанд үндэслэн мэргэжлээ өөрчлөн “University of Michigan, Flint”-ийг компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр суралцаж хоёр дахь мастераа хамгаалсан ба одоо АНУ-ын Google компанид програм хангамжийн инженерээр амжилттай ажиллаж байгаа билээ. Цэнгүүн маань бидэнд Google компани дахь ажлын туршлагаа хуваалцсанаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэтэй, шимтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм.

Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.

Jul 26, 202140:17
Podcast#71 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Самданжигмэд)

Podcast#71 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Самданжигмэд)

🚩EducationUSA Mongolia Podcast #71🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Montana State University”-д бэлчээрийн экологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Самданжигмэд оролцлоо.

Тэрээр АНУ-ын Засгийн газрын Fulbright хөтөлбөрийн төгсөгч бөгөөд өөрийн туршлагад үндэслэн уг хөтөлбөрт хэрхэн амжилттай хамрагдах талаар үнэтэй зөвөлгөө өгч, байгаль экологи, шинжлэх ухааны чиглэлээр Америкт мастераар суралцахын давуу тал болон сорилт, бэрхшээлийг хуваалцсан юм. Түүний суралцсан Montana муж нь Монголын цаг, уур амьсгалтай нэлээн төстэй бөгөөд тус мужид “Бэлчээрийн экологи” мэргэжлээр суралцсан нь эргээд эх орныхоо нөхцөлд мэргэжлээрээ ажиллаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж, мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй яриаг өрнүүлсэн юм.

Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.

Jul 19, 202130:42
Podcast #70 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Баяржавхлан)

Podcast #70 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Баяржавхлан)

🚩EducationUSA Mongolia Podcast #70🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д компьютерын инженер чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Б. Баяржавхлан оролцлоо.

Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэл, мэргэжил сонголтоос эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Авьяаслаг морин хуурч Баяржавхлан өөрийн суралцсан их сургуульдаа Монгол Соёлын төвийн гишүүнээр элсэж, олон улсад Монгол улсынхаа өв соёлыг түгээн таниулж явсан туршлагаа хуваалцсанаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр олон сонирхолтой, сургамжтай хувийн туршлага дурсамжуудаасаа хуваалцлаа.

Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.

Jul 05, 202132:32
Podcast#69 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Хулан)

Podcast#69 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Хулан)

🚩EducationUSA Mongolia Podcast #69🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Massachusetts Boston”-д байгаль орчин, шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Хулан оролцлоо.

Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэлээс эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр хэрхэн өөрийгөө илүү нээж, дуртай зүйлсээ олох, мөн өөрийн сурах арга барилын тухай гээд олон сонирхолтой, сургамжтай хувийн туршлага дурсамжуудаасаа хуваалцлаа. Түүнчлэн АНУ-д сурахын онцлогийн талаар ч мөн ярилцсан юм.

Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.

Jun 28, 202127:00
Podcast#68 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Билгүүн)

Podcast#68 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Билгүүн)

🚩EducationUSA Mongolia Podcast #68🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын энэ удаагийн дугаарт энэхүү подкаст цувралын үүсгэн байгуулагч, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газарт нийгмийн хөгжил, жендерийн зөвлөхөөр ажилладаг Э.Билгүүн оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрт шалгарч, дэлхийн топ сургуулиудын нэг болох Cornell University-ийг нийгмийн хөгжил, жендэрийн эрх тэгш байдал чиглэлээр суралцаж төгссөн юм.

Энэхүү подкастад тэрээр Америкт суралцсан арвин их туршлага, ололт амжилт, сорилтыг хэрхэн давсан түүхээсээ хуваалцаж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн ач холбогдол дээр үндэслэн мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia-аас хэрэгжүүлдэг олон хөтөлбөр, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаж ярилцсан юм.

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.

Jun 21, 202149:50
Podcast#67 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Тэргэл)

Podcast#67 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Тэргэл)

🚩EducationUSA Mongolia Podcast #67🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д дата анализ, статистик мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Тэргэл оролцлоо.

Тэрбээр Америкт суралцаж байхдаа код бичих, статистикт дүн шинжилгээ хийхээс эхлээд мэргэжлийн хичээлүүдийн сорилтыг хэрхэн даван туулж, өөрийн мэргэжил болгож чадсан туршлагаасаа хуваалцсан юм. Ковид-19 нөхцөл байдлын улмаас сурах хугацаа дуусахаас өмнө Монголдоо ирсэн тэрээр төгсөх хүртэл онлайнаар хичээлдээ оролцсон туршлага болон сонирхолтой, сургамжтай дурсамжаасаа хуваалцлаа. Түүнчлэн өөрийн суралцсан мэргэжлийнхээ талаар ч дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн шүү!

Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.

Jun 14, 202131:57
Podcast#66 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Тэнгэр)

Podcast#66 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Тэнгэр)

🚩EducationUSA Mongolia Podcast #66🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Gannon University”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэг, тоног төхөөрөмжийн програм хангамжийн инженер мэргэжлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан Б. Тэнгэр оролцлоо.

АНУ-ын IAM Robotics компанийн тоног төхөөрөмжийн систем хариуцсан инженерээр ажиллаж буй тэрээр Америкт суралцаж байх үеийнхээ дурсамж, туршлага болон боломжуудын талаар хуваалцахдаа "Хичээл зүтгэлийн ард маш том амжилт байдаг" хэмээн онцолсон юм. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.

Jun 07, 202150:41
Podcast#65 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Билигт)

Podcast#65 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Билигт)

🚩EducationUSA Mongolia Podcast #65🚩

Подкастийн шинэ дугааруудыг хүлээн байж сонсдог сонсогчиддоо зориулан энэ удаад бид анхны Англи хэл дээрх шинэхэн подкастаа хүргэж байна.  Энэ удаагийн маань зочноор АНУ-ын “Lipscomb University”-д байгаль орчны тогтвортой байдал мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй Ц. Билигт оролцлоо.

Тэрбээр Америкт суралцах гэж буй хүмүүсийн мэдвэл зохих зүйлсийн талаар хуваалцсан юм. Тухайлбал ном худалдаж авахаас эхлээд Америкийн оюутны хотхонд оюутнуудын ашигладаг зарим үгсийн талаар ч дэлгэрүүлэн ярьсан Англи хэл дээрх энэхүү подкастын дугаарыг та заавал сонсоорой.

May 31, 202135:35
Podcast#64 Америкт Суралцсан Миний Түүх (М. Ивээл)

Podcast#64 Америкт Суралцсан Миний Түүх (М. Ивээл)

🚩EducationUSA Mongolia Podcast #64🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын “University of Wisconsin-Superior”-д эрх зүй судлал, олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй М. Ивээл оролцлоо.

Тэрбээр өөрийн Америкт суралцсан арвин их туршлага, сургуульдаа өргөдөл гаргаж байсан үеийн дурсамжаасаа болон өөрийн зүгээс Америкт суралцах хүсэлтэй залууст зориулан олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

May 25, 202145:05
Podcast#63 Америкт Суралцсан Миний Түүх (А. Оюунзул)

Podcast#63 Америкт Суралцсан Миний Түүх (А. Оюунзул)

🚩EducationUSA Mongolia Podcast #63🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, мөн Мишэль Обамагийн Becoming номын орчуулагч А. Оюунзул оролцлоо. Тэрбээр GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн туршлагаасаа болон АНУ-ын Ball State University-д суралцсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар түүний ажил мэргэжилд ямар давуу талууд үүссэн тухайгаа дэлгэрэнгүй ярьсан подкастын энэхүү дугаарыг та дуустал нь сонсоорой!

May 10, 202131:29
Podcast#62 Америкт Суралцсан Миний Түүх (Т. Түвшинзаяа)

Podcast#62 Америкт Суралцсан Миний Түүх (Т. Түвшинзаяа)

🚩EducationUSA Mongolia Podcast #62🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Washington”-д Байгаль орчин,

нөөц баялгийн менежментийн чиглэлээр суралцсан ба одоо “The Nature Conservancy” олон улсын байгаль орчны байгууллагад маркетингийн багийн ажилтнаар ажиллаж буй Т.Түвшинзаяа оролцлоо.

Тэрбээр өөрийн Америкт суралцсан арвин их туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм.

May 03, 202132:15
Podcast#61 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Уянга)

Podcast#61 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Уянга)

🚩EducationUSA Mongolia Podcast #61🚩

Подкастын маань цоо шинэ дугаарт  АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Д. Уянга уригдан оролцлоо. Тэрээр 2020-2021 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм.  Америкт суралцаж байхдаа Айдоха мужийн Нампа хотын даргын дэргэдэх өсвөрийн хүүхдийн зөвлөлийн гишүүн байсан тэрээр COVID-н нөхцөл байдлын үед хөтөлбөрт хамрагдсан талаар хуваалцсан төдийгүй ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчдад хэрэгтэй зөвлөгөөг өгсөн юм.

АНУ-ын ахлах сургуульд сурахаар сонирхож буй бол энэхүү дугаарыг заавал сонсоорой.

Apr 26, 202141:28
Podcast#60 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Булган-Эрдэнэ)

Podcast#60 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Булган-Эрдэнэ)

🚩EducationUSA Mongolia Podcast #60🚩

Подкастын маань 60 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт  АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Б. Булган-Эрдэнэ уригдан оролцлоо. Тэрээр 2017-2018 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм. Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.

Apr 19, 202132:15
Podcast#59 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Саруул)

Podcast#59 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Саруул)

🚩EducationUSA Mongolia Podcast #59🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д эдийн засгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан, “University of Washington”-д докторын хөтөлбөрт суралцаж буй Х. Саруул оролцлоо.

Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй оюутан сурагчдад хандан мэргэжил сонголтын талаарх үнэтэй зөвлөгөөг ч хуваалцсан билээ.

Apr 12, 202122:11
Podcast#58 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Зандан-Очир)

Podcast#58 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Зандан-Очир)

🚩EducationUSA Mongolia Podcast #58🚩

Подкастын маань энэ удаагийн дугаарт  АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Б. Зандан-Очир уригдан оролцлоо. Тэрээр 2018-2019 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан дурсамжаасаа хуваалцсан юм. Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.

Apr 05, 202139:22
Podcast#57 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Эрдэмбилэг)

Podcast#57 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Эрдэмбилэг)

🚩EducationUSA Mongolia Podcast #57🚩

Подкастын маань энэ удаагийн дугаарт  АНУ-ын “The University of Chicago”-д төрийн бодлогын чиглэлээр  магистрын зэрэг хамгаалсан Ц. Эрдэмбилэг уригдан оролцлоо.

Тэрбээр Америкт суралцахын давуу талууд, өөрийн ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлүүдийнхээ онцлог болоод өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ хуваалцсан юм. Мөн Америкт суралцахаар төлөвлөж буй залууст хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн шүү.

Подкастын энэхүү дугаарыг та заавал сонсоорой!

Mar 29, 202145:59
Podcast#56 Америкт Суралцсан Миний Түүх (С. Тулга)

Podcast#56 Америкт Суралцсан Миний Түүх (С. Тулга)

🚩EducationUSA Mongolia Podcast #56🚩

Подкастын маань энэ удаагийн дугаарт  АНУ-ын “The University of Massachusetts Lowell”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан С. Тулга уригдан оролцлоо.

Тэрбээр Америкт цахилгааны инженер мэргэжлээр суралцсан болоод мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээсээ хуваалцсан юм. Түүнчлэн Америкт суралцахаар төлөвлөж буй залуусдаа оюутны амьдралын өдөр тутмын амьдралын талаар урьдчилан судалж болох эх сурвалжуудыг ч дурдсан юм. Тэрбээр Америкт суралцах хугацаандаа хийж байсан CPT (Curricular Practical Training) буюу мэргэжлээрээ дадлага хийх боломж, үүгээр дамжуулан хийж байсан өөрийн ажлын туршлага гэх мэт олон сонирхолтой сэдвийг хөндсөн подкастын энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Mar 22, 202125:14
Podcast#55 Америкт Суралцсан Миний Түүх (Н. Батдарь)

Podcast#55 Америкт Суралцсан Миний Түүх (Н. Батдарь)

🚩EducationUSA Mongolia Podcast #55🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Embry-Riddle Aeronautical University”-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан Н. Батдарь оролцож сонирхолтой яриа өрнүүллээ. 

Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй хэрхэн GMAT шалгалт өгсөн, хэрхэн мэргэжлээ сольж суралцсан түүхээсээ хуваалцсан билээ. Мөн тэрээр нисэхийн чиглэлээр суралцаж, ажилласан талаараа дэлгэрэнгүй ярьсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой!

Mar 15, 202136:45
Podcast#54 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Амараа)

Podcast#54 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Амараа)

🚩EducationUSA Mongolia Podcast #54🚩

Подкастын маань энэ удаагийн дугаарт  АНУ-ын “Brown School at Washington University in St. Louis”-д нийгмийн ажлын чиглэлээр  магистрын зэрэг хамгаалсан Д. Амараа уригдан оролцлоо.

Тэрбээр Америкт нийгмийн ажлын чиглэлээр суралцсан түүх, нийгмийн ажлын мэргэжлээрээ хийж байсан ажлын арвин их туршлага болоод мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээсээ хуваалцсан юм. Мөн Америкт суралцах хугацаандаа хийж байсан олон сайн дурын ажлуудын туршлага гэх мэт олон сонирхолтой сэдвээр бидэнтэй нээлттэй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Mar 09, 202141:48
Podcast#53 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Эрдэнэ)

Podcast#53 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Эрдэнэ)

🚩EducationUSA Mongolia Podcast #53🚩

Та шинэ сарыг шинэхэн подкаст сонсож эрч хүчтэй эхлүүлээрэй. Подкастын маань энэ удаагийн дугаарт  АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр  бакалаврын зэргээ хамгаалсан Э. Эрдэнэ уригдан оролцлоо.

Тэрбээр Америкт анагаахын чиглэлээр суралцахын давуу, сул талууд, суралцах хугацаандаа хийж байсан дадлага ажил, сайн дурын ажлууд болоод өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ хуваалцсан юм.

Америкт анагаахын сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү подкастыг заавал сонсоорой!

Mar 01, 202137:52
Podcast#52 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Золжаргал)

Podcast#52 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Золжаргал)

🚩EducationUSA Mongolia Podcast #52🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Oklahoma City University”-д бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр магистр, “Harvard University”-д хуулийн чиглэлийн магистр буюу LLM зэргээ тус тус хамгаалсан Д. Золжаргал оролцлоо.

Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй дэлхийн шилдэг их сургуульд тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мөн оюутан сурагчдад хандан тууштай байхын ач холбогдлын талаар бодитой, авууштай зөвлөгөөг ч өгсөн юм.

Feb 22, 202101:00:21
Podcast#51 Америкт Суралцсан Миний Түүх (П. Авралт-Од)

Podcast#51 Америкт Суралцсан Миний Түүх (П. Авралт-Од)

🚩EducationUSA Mongolia Podcast #51🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “The University of Arizona”-д магистр, “Cornell University”-д докторын зэргээ тус тус хамгаалсан П. Авралт-Од оролцлоо. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч юм. Энэхүү подкастаас түүний эзэмшсэн мэргэжил болоод олон улсын байгууллагын хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, тэтгэлгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ сонсоорой. Мөн АНУ-ын засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр одоогоор зарлагдсан байгаа тул та амжиж материалаа илгээгээрэй!

Feb 15, 202149:41
Podcast#50 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхболд)

Podcast#50 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхболд)

🚩EducationUSA Mongolia Podcast #50🚩

Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Энхболд-г урин оролцууллаа. АНУ-ын University of Massachusetts, Dartmouth-т суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг эзэмшсэн тэрбээр АНУ-д хэрхэн сурсан түүхээсээ болон мэргэжил сонгохдоо юуг анхаарах, яагаад МАSA-д сайн дурын ажил хийх болсон талаараа  хуваалцсан юм.  Америкт бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү подкастыг заавал сонсоорой!

Feb 08, 202127:28
Podcast#49 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Наранбулаг)

Podcast#49 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Наранбулаг)

🚩EducationUSA Mongolia Podcast #49🚩

Та шинэ сарыг шинэхэн подкаст сонсож эрч хүчтэй эхлүүлээрэй. Подкастын маань энэ удаагийн дугаарт Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2016 оны Удирдах зөвлөлийн гишүүн Х. Наранбулаг оролцлоо. Тэрбээр АНУ-ын “University of Illinois at Chicago John Marshall Law School”-д хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Х.Наранбулаг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай болон АНУ-д хуулийн чиглэлээр суралцсан өөрийн туршлагаасаа бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм.

Америкт хуулийн сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү подкастыг заавал сонсоорой!

Feb 01, 202145:01
Podcast#48 Америкт Суралцсан Миний Түүх (А. Цолмонтуяа)

Podcast#48 Америкт Суралцсан Миний Түүх (А. Цолмонтуяа)

🚩EducationUSA Mongolia Podcast #48🚩

Подкаст цувралын шинэ дугаарт АНУ-ын Хавай мужийн “University of Hawaiʻi at Manoa”-д төрийн удирдлага болон эмэгтэйчүүд судлалын  чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцсан А. Цолмонтуяа уригдан оролцлоо. Тэрээр Азийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр хэрхэн Америкт суралцсан түүхээсээ төдийгүй хэрхэн мэргэжлээ сонгосон талаараа хуваалцсан юм. Одоогоор Азийн санд ажиллахын зэрэгцээ өөрийн төрийн бус байгууллагаараа дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж  буй нэгэн юм. 

Тэрбээр Америкт дээд боловсрол эзэмшин суралцахад хамгийн чухал, хэрэгтэй чадваруудын талаар онцолсон байна.

Jan 25, 202134:24
Podcast#47 Америкт Суралцсан Миний Түүх (С. Энх-Амгалан)

Podcast#47 Америкт Суралцсан Миний Түүх (С. Энх-Амгалан)

🚩EducationUSA Mongolia Podcast #47🚩

Подкаст цувралын энэ долоо хоногийн шинэ дугаарт MASA буюу Америкт Төгсөгчдийн Холбооны үүсгэн байгуулагч С. Энх-Амгалан уригдан оролцлоо. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Монтерей хот дахь “Middlebury Institute of International Studies at Monterey”-д Фулбрайтын тэтгэлгээр суралцаж магистрын зэргээ хамгаалсан бөгөөд бидэнтэй Америкт төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулсан түүх төдийгүй Америкт суралцсан туршлагаасаа хуваалцсан юм. Монголын томоохон корпорацуудыг удирдсан туршлагатай тэрээр залууст хандан  технологитой дотно нөхөрлө, хатуу болон зөөлөн чадваруудаа сайтар хөгжүүл, хурдтай, тууштай бай гэх зөвлөгөөг ч өгсөн шүү. 

Jan 18, 202137:50
Podcast#46 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Уянга)

Podcast#46 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Уянга)

🚩EducationUSA Mongolia Podcast #46🚩

Подкаст цувралын энэ долоо хоногийн шинэ дугаарт АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод байрлах Вашингтоны их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр суралцаж төгссөн Эрдэнэбилэгийн Уянга уригдан оролцлоо.  Тэрбээр Америкт суралцах хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжил болоод суралцах хугацаандаа ямар чадваруудыг олж авсан, өнөөдрийн Уянгааг бүтээхэд ямар сорилтуудыг давж байсан гайхалтай түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Америкийн талаарх явахаас өмнөх түүний төсөөлөл болоод Community College-ийн талаар ч мэдээлэл өгсөн  энэхүү подкастыг та заавал сонсоорой.

Jan 11, 202127:36
Podcast#45 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Буяндэлгэр)

Podcast#45 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Буяндэлгэр)

🚩EducationUSA Mongolia Podcast#45🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкаст цувралын маань 2021 оны хамгийн эхний дугаар эрхэм сонсогч танд хүрэхэд бэлэн боллоо.

Шинэ оны шинэхэн подкастын зочноор Фулбрайт тэтгэлэгт хөтөлбрийн төгсөгч, судлаач Д.Буяндэлгэр оролцлоо. Тэрбээр АНУ-ын Техас мужийн “Texas A&M University”-д Олон улсын харилцааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан юм. Д.Буяндэлгэр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай болон АНУ-д суралцсан өөрийн туршлага, мэргэжлийнхээ тухай бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Судлаач байх, судалгааны чиглэл сонгох, Техас мужид амьдрахад ямар байдаг тухай өгүүлсэн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Сонсогч та бүхэн шинэ оны төлөвлөгөөгөө гаргаж, өөрийн зорилгодоо тууштай байгаарай!

Jan 04, 202141:14
Podcast#44 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Бэлгүтэй)

Podcast#44 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Бэлгүтэй)

🚩EducationUSA Mongolia Podcast #44🚩

MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкаст цувралын маань 2020 оны сүүлийн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах энэ долоо хоногийг урам зориг, эрч хүчтэйгээр эхлүүлээрэй!

Подкастын энэ удаагийн зочноор Монголын Мянганы Сорилтын Сангийн Олон Нийттэй Харилцах албаны мэргэжилтэн, MNB World телевизийн Talk Show-ны  хөтлөгч Т.Бэлгүтэй оролцлоо. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн “Санта Моника” коллежийг “Театрын найруулагч, жүжигчин”-ийн мэргэжлээр төгссөн. Холливудийн жүжигчин болох хүсэл тээсэн Бэлгүтэй АНУ-ыг зорьж урлагийн сургуульд хэрхэн суралцсан, АНУ-д суралцах хугацаанд ойлгож, мэдэж авсан өөрийн ололт амжилт, уналт болоод тэдгээрээс хуримтлуулсан туршлагаа бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Мөн урлагийн чиглэлээр АНУ-д суралцахад ямар байдаг тухай хэрэгтэй зөвлөгөө өгсөн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

Dec 28, 202035:04
Podcast #43 - Америкт Суралцсан Миний Түүх (Ш.Анармаа)

Podcast #43 - Америкт Суралцсан Миний Түүх (Ш.Анармаа)

🚩EducationUSA Mongolia Podcast #43🚩

Шинэ долоо хоногийг шинэхэн подкастаа сонсож урам зоригтойгоор эхлүүлээрэй!

Подкастын маань энэ удаагийн зочноор экологич, доктор Ш.Анармаа оролцлоо. Тэрбээр АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох “University of Pennsylvania”-д докторын зэрэг хамгаалсан юм. Ш.Анармаа маань АНУ-д суралцсан өөрийн түүх болон докторын зэрэгт суралцахад юунд анхаарах хэрэгтэй, цаашлаад судалгааны чиглэл, мэргэжил сонголтын тухай өөрийнхөө туршлагаас бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Мөн анх Англи хэл сурч буй хүмүүст ч бас үнэтэй зөвлөгөөг өгөөд амжсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

#StaySafe  #StayHome

Dec 21, 202035:59
Podcast #42 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Дэлгэржаргал)

Podcast #42 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Дэлгэржаргал)

🚩EducationUSA Mongolia Podcast #42🚩

Шинэ долоо хоногийн подкастын маань дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт бид Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш, Ой зүйч,  доктор Д.Дэлгэржаргалыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын “University of Wisconsin-Madison”-д байгалийн шинжлэх ухааны чиглэлээр  суралцсан түүхээсээ болон анх шалгалтуудад хэрхэн бэлдэж, хэрхэн сургуулийн сонголтоо хийж байсан туршлагаа бидэнтэй хуваалцлаа.

Мөн сайн дурын ажил, мэргэжил сонголт, хувийн сахилга бат, хариуцлага, ажилдаа дурлахын давуу талууд гээд олон чухал, сонирхолтой сэдвээр бидэнтэй нээлттэй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.

#StaySafe

Dec 14, 202032:41
Podcast #41 - Америкт Суралцсан Миний Түүх (Х.Мөнгөнцэцэг)

Podcast #41 - Америкт Суралцсан Миний Түүх (Х.Мөнгөнцэцэг)

🚩EducationUSA Mongolia Podcast #41🚩

Шинэ долоо хоногийн ээлжит шинэхэн дугаар маань сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт бид 2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, хүүхдийн эмч, хөхөөр хооллолтын зөвлөх Х.Мөнгөнцэцэгийг урьж оролцууллаа. Тэрбээр АНУ-ын Хойд Каролина мужийн  North Carolina State University-д нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын хөтөлбөрийг амжилттай суралцаж төгссөн түүхээсээ болон тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Түүний 2 жилийн хугацаанд хуримтлуулсан арвин туршлагаас хуваалцаж байна.

СOVID-19 нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед гэртээ байж, дархлаагаа дэмжиж бас подкастаа сонсож өөрийгөө хөгжүүлээрэй.

#StayHome #StaySafe #EduUSAatHome

Dec 07, 202044:11
Podcast #40 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Баясал)

Podcast #40 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Баясал)

🚩EducationUSA Mongolia Podcast #40🚩

Подкастын маань шинэ долоо хоногийн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид 2011-2013 онд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-ын University of Nebraska, Omaha -д суралцсан Батдэлгэрийн Баясалыг урьж оролцуулсан юм.

Тэрбээр мөрөөдлийнхөө төлөө зорилго тавьж түүндээ алхам алхмаар тэмүүлхийн ач холбогдол болон өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм.  Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд урам зориг өгөх подкастын энэхүү дугаарыг  тухлан сууж сонсоно уу!

Nov 30, 202038:28
Podcast #39 - Америкт Суралцсан Миний Түүх (Г. Цолмон)

Podcast #39 - Америкт Суралцсан Миний Түүх (Г. Цолмон)

🚩EducationUSA Mongolia Podcast #39🚩

Энэ долоо хоногийн шинэ дугаарт маань 2018-2020 оны Фулбрайт тэтгэлэгээр АНУ-ын Бостон хотын Tufts University-д элсэн суралцсан Гантуяагийн Цолмон уригдан оролцлоо.  Тэрээр гэр бүл, ажлынхаа хажуугаар тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж, Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Залуучуудад өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байх тухай хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн байгаа шүү!

#StayHome #StaySafe #EduUSAatHome

Nov 23, 202036:24
Podcast #38 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхжин)

Podcast #38 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхжин)

🚩EducationUSA Mongolia Podcast #38🚩

Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид Гэр Өргөө буюу GerHub ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Энхжинг урьж оролцууллаа. Тэрбээр АНУ-ын Вашингтон мужийн  Whitman College-д эдийн засгийн чиглэлээр суралцсан ба тус сургуульд суралцсан түүх болоод хэрхэн  тэтгэлэг авч байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Мөн тэрээр хичээл болон мэргэжил сонголтын тухай хэрэгтэй зөвлөгөө өгсөн байгаа шүү.

СOVID-19 нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед гэртээ байж, дархлаагаа дэмжиж бас подкастаа сонсож өөрийгөө хөгжүүлээрэй.

#StayHome #StaySafe #EduUSAatHome

Nov 16, 202028:59
Podcast #37 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Энхцацрал)

Podcast #37 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Энхцацрал)

🚩EducationUSA Mongolia Podcast #37🚩


Энэ долоо хоногийн подкастын маань зочноор Бостоны Их Сургуулийн “Бизнес аналитик” хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Hubert H.Humphrey тэтгэлгээр суралцаж төгссөн Д.Энхцацрал уригдан оролцлоо.


Тэрбээр бидэнтэй Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхийн тулд хэрхэн бэлдэж байсан тухай, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд өөрт тулгарсан сорилтууд болон Америкт суралцсан түүхээсээ илэн далангүй ярилцсаныг дараах холбоосоор орж сонсоорой!

Nov 11, 202039:48
Podcast #36 - Америкт Суралцсан Миний Түүх (Н.Халиунаа)

Podcast #36 - Америкт Суралцсан Миний Түүх (Н.Халиунаа)

🚩EducationUSA Mongolia Podcast #36🚩


Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст маань сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид АНУ-ын засгийн газрын GlobalUGRAD тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, одоогоор Fulbright тэтгэлэгт шалгараад буй Н.Халиунааг урьж оролцуулсан юм. Тэрбээр Глобал Юград тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү.

Nov 02, 202036:43
Podcast #35 - Америкт Суралцсан Миний Түүх (С.Үүрцайх)

Podcast #35 - Америкт Суралцсан Миний Түүх (С.Үүрцайх)

Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст маань сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид Гэр-Өргөө буюу GerHub ТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирал С. Үүрцайхыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү.

Мөн сайн дурын ажил, мэргэжил сонголт, хувийн сахилга бат, хариуцлага, ажилдаа дурлахын давуу талуудын талаар бидэнтэй хөөрөлдсөн юм.

Подкастаа тухлан сууж хүлээн авна уу!

Oct 26, 202039:52
Podcast #34 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Г. Гантулга)

Podcast #34 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Г. Гантулга)

🚩EducationUSA Mongolia Podcast #34🚩

Америкт хувийн зардлаараа сурах тухай бодож үзэж байв уу?

Ингэхдээ хамгийн бага зардлаар өндөр чанартай боловсрол эзэмших боломжтой тухай дуулж байсан уу?

Хэрэв үгүй бол подкастын маань өнөөдрийн дугаарыг анхааран сонсоорой.

Бид энэ удаа Азийн Сангийн хөтөлбөр хариуцсан менежер Г. Гантулгыг урьж оролцуулсан юм. Тэрбээр бакалаврын зэргээ АНУ-ын Metropolitan State University of Denver, магистрын зэргээ Colorado Heights University-д тус тус хүртсэн юм.

Г.Гантулга маань дунд сургуулиа дөнгөж төгсөөд америкт суралцах гэж буй оюутнуудад түгээмэл тулгардаг визний асуудал, коммюнити коллежийн онцлог давуу талууд, шилжин сурах боломжууд болон OPT буюу боловсролын зэрэг хүртсэний дараах дадлага ажлын тухай өөрийн туршлагыг илэн далангүй хуваалцлаа. Мөн өөрт олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж мэдлэг, боловсрол, ур чадвраа хөгжүүлж чадвал улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах чадварлаг мэргэжилтэн болох боломжтойг ч залуус дүү нартаа захиж хэлсэн билээ. Подкастаа дуустал сонсоорой!

Oct 19, 202031:06
Podcast#33 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Дуламзаяа)

Podcast#33 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Дуламзаяа)

🚩EducationUSA Mongolia Podcast#33🚩

Шинэ долоо хоногийн шинэхэн подкастаа та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа Columbia University-д магистрын түвшинд суралцаж төгссөн Б.Дуламзаяаг урьж оролцуулсан юм.

Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй дэлхийн шилдэг их сургуульд хэрхэн тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мөн оюутан сурагчидад хандан юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй тухай бодитой, авууштай зөвлөгөөг ч өгсөн байгаа.

Б.Дуламзаяагийн оюутны амьдралын сонирхолтой түүхтэй танилцахын зэрэгцээ, өөрт хэрэгтэй чухал зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл манай подкастыг дуустал нь сонсоорой!

Oct 13, 202001:04:19
Podcast#32 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Ө.Баттөр)

Podcast#32 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Ө.Баттөр)

🚩EducationUSA Mongolia Podcast#32🚩

Подкастын маань 32 дахь дугаарын зочноор 2019-2020 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Ө.Баттөр оролцлоо. Тэрээр New Mexico Highlands University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн бэлдсэн сонирхолтой  түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Шинэ жилээр хүн бүр баярлаж байхад анхаарлаа төвлөрүүлэн материалаа бүрдүүлж, хөтөлбөрийн шалгаруулалтад бэлдэж байсан түүний яриаг дуустал нь сонсоорой!

Oct 06, 202038:14
Podcast#31 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Энхжаргал)
Sep 28, 202032:41
Podcast#30 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Батзаяа)

Podcast#30 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Батзаяа)

🚩Educationusa Mongolia podcast series ep.#30 🚩

Fulbright-ын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэж байгаа оюутан залуус наашаа суугаарай! Та бүхэндээ зориулж бид АНУ-ын Iowa State University-д магистрын зэрэг хамгаалсан Б.Батзаяаг урьж оролцууллаа.

Тэрээр MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2018 оны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Fulbright, LEAD, Rumsfeld хөтөлбөрүүдэд шалгарсан арвин их туршлагатай нэгэн юм.

Батзаяагийн ажлын карьер, академик мэдлэг туршлагын тухай илүү дэлгэрэнгүй сонсч танилцахыг хүсвэл та бүхэн подкастаа дуустал нь сонсоорой!

Sep 21, 202050:28
EducationUSA Mongolia-Podcast Podcast#29 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э. Амарбаясгалан)

EducationUSA Mongolia-Podcast Podcast#29 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э. Амарбаясгалан)

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#29 🚩

Бизнесийн удирдлагын чиглэлээр Америкт суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай!  Та нартаа зориулж бид энэ удаагийн дугаартаа Америкийн Нэгдсэн Улсад Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын болон магистрын түвшинд аль алинд нь суралцсан Энхсайхан овогтой Амарбаясгаланг урьж оролцуулсан юм.

Тэрбээр АНУ-д мэргэжлээрээ арав гаруй жил туршлагажсан бөгөөд одоо Монголдоо хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна. Америкт 1996 оноос хойш суралцаж, ажиллаж, амьдарсан түүний арвин их туршлагын түүхтэй танилцахыг хүсвэл манай подкастыг тухлан сууж сонсоорой.

Sep 14, 202037:47
EducationUSA Mongolia-Podcast Podcast#28 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д Батхүү)

EducationUSA Mongolia-Podcast Podcast#28 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д Батхүү)

🚩EducationUSA Mongolia Podcast #28 🚩

Шинэ долоо хоногийн шинэхэн подкастаа та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа Western Washington University-д суралцаж төгссөн Дашням овогтой Батхүүг урьж оролцуулсан юм.

Тэрбээр ахлах ангиасаа хойш америкт суралцсан арвин их туршлагатай бөгөөд америкийн их сургуульд хэрхэн тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мөн тэтгэлэг хүсч өргөдөл гаргахаар зэхэж буй оюутан сурагчид юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй тухай бодитой, авууштай зөвлөгөөг ч өгсөн байгаа.

Д. Батхүүгийн оюутны амьдралын сонирхолтой түүхтэй танилцахын зэрэгцээ, өөрт хэрэгтэй чухал зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл манай подкастыг дуустал нь сонсоорой!

⏸Instagram ://bit.ly/3i85mWW
▶️Twitter:
https://bit.ly/339xGSk
▶️SoundCloud: https://bit.ly/3258exY
⏸Anchor: https://bit.ly/2FhM96n
⏸Itunes: https://apple.co/2Lsk1NP
⏺Castbox: https://bit.ly/358rfSi
▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4

Sep 07, 202043:22
 Podcast#27 - Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Түмэнхүслэн )

Podcast#27 - Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Түмэнхүслэн )

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#27 🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Cornell University-гийн оюутан Авирмэдийн Түмэнхүслэн  оролцлоо.

нь тус сургуульд Хөдөө аж ахуйн хөгжил болон Байгал орчны тогтвортой байдал гэсэн хос мэргэжлээр бакалаврын зэрэг хүртэхээр 4 дэх жилдээ    суралцаж буй юм. Тэрбээр бидэнтэй оюутны амьдралын туршлага, мөн гурван жилийн хугацаанд англи хэлийг бие даан сурсан тухай түүхээ хуваалцсан юм. Өөрийгөө дайчилж Америкт сурах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байгаа хэн бүхэнд маш үнэтэй зөвлөгөө өгч чадах подкаст болсон шүү.

Aug 31, 202030:25
Podcast#26 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б. Баттүшиг

Podcast#26 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б. Баттүшиг

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#26 🚩

АНУ-д хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай!

Америкт хуулийн чиглэлээр хэрхэн сурах вэ?

Дээрх асуултад хариу өгөхөөр бид энэ удаагийн дугаартаа Америкт төгсөгчдийн холбооны гишүүн Б. Баттүшигийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын Чикаго хотноо Chicago-Kent College of Law сургуульд хуулийн мэргэжлээр сурч төгссөн бөгөөд хуулийн чиглэлээр америкт хэрхэн сурах талаар бүрэн дүүрэн, цэгцтэй, сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

Aug 24, 202038:58
Podcast Podcast#25- Aмерикт Суралцсан Миний Түүх Б. Амар

Podcast Podcast#25- Aмерикт Суралцсан Миний Түүх Б. Амар

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#25 🚩

Подкастын маань шинэ дугаарын зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны  2013-2017 оны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Амар уригдан оролцлоо. Тэрээр өөрийн суралцаж төгссөн Duke University-гийн тухай маш сонирхолтой мэдээллүүдийг бидэнтэй хуваалцсан билээ. Түүний ярилцлагыг дараах холбоосуудаар хүлээн авч сонсоорой!

Aug 17, 202038:54
Podcast#24- Aмерикт Суралцсан Миний Түүх (О.Мишээл)

Podcast#24- Aмерикт Суралцсан Миний Түүх (О.Мишээл)

🚩EducationUSA Mongolia Podcast #24 🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч О. Мишээл оролцлоо. Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн аяласан, хүрээллээ хэрхэн тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Хэрэв та их сургуулийн оюутан бол Глобал Юград хөтөлбөрт материалаа илгээх боломжтой.

Aug 10, 202024:09
Podcast#23- Aмерикт Суралцсан Миний Түүх (Ж.Батчимэг)

Podcast#23- Aмерикт Суралцсан Миний Түүх (Ж.Батчимэг)

🚩EducationUSA Mongolia Podcast #23 🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй, SUSI for Women’s Global Leadership Program буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2019 оны төгсөгч Ж. Батчимэг  оролцлоо. Тэрээр хөтөлбөрт хэрхэн тэнцсэн болон тус хөтөлбөрт оролцох явцдаа юуг ойлгож, хэрхэн хүрээллээ тэлсэн талаарх сонирхолтой дурсамжаасаа хуваалцсан юм. Урам зориг, эрч хүч авахыг хүсвэл энэ дугаарыг заавал сонсоорой.

Aug 03, 202038:59
Podcast#22- Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Ганцэцэг)

Podcast#22- Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Ганцэцэг)

🚩EducationUSA Mongolia Podcast#22🚩
Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Мягмаржавын Ганцэцэгийг урин оролцууллаа.
Тэрээр АНУ-ын засгийн газрын The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Rochester Institute of Technology-д суралцаж магистрын зэрэг хамгаалсан юм. М.Ганцэцэг бидэнтэй Америкт хэрхэн олон төрлийн ажлын туршлага эзэмшсэн болон суралцаж байсан үеийнхээ сонирхолтой түүхээсээ илэн далангүй хуваалцсан юм.


Jul 27, 202028:39
Podcast#21- Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Саруулбаяр)

Podcast#21- Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Саруулбаяр)

🚩EducationUSA Mongolia Podcast 21🚩
Подкастын маань энэ удаагийн зочноор 2019 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Г.Саруулбаяр оролцлоо. Тэрээр Emporia State University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн түүхээсээ хуваалцлаа.

Хэрэв та Монгол улсын их дээд сургуулийн 2 болон 3 дугаар дамжааны оюутан бол танд ч бас Америкт тэтгэлгээр суралцах боломж байгаа шүү.

Jul 20, 202025:17
Podcast#20 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д.Номин)

Podcast#20 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д.Номин)

🚩EducationUSA Mongolia Podcast 20🚩

Наадмын өдрүүд дуусаж мөрөөдөл зорилгынхоо төлөө цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөөр хичээж буй сонсогчиддоо зориулаад АНУ-ын Засгийн Газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, University of Arizona-д хуулийн чиглэлээр Juris Doctor зэрэг хамгаалсан Д.Номинг подкастын энэ удаагийн зочноор урин оролцууллаа. Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг тэрээр АНУ-д хэрхэн суралцах талаар, тэр дундаа хуулийн чиглэлээр сурхад юуг мэдэх хэрэгтэй талаар өөрийн туршлага дээр тулгуурлан сонирхолтой яриа өрнүүллээ.

Jul 13, 202031:17
Podcast#19 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Хүслэн)

Podcast#19 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Хүслэн)

🚩EducationUSA Mongolia Podcast 19🚩

Зуны налгар өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр хичээж буй сонсогчиддоо зориулаад Америкийн топ их сургуулиудын нэг Cornell University-д амжилттай суралцаж буй Хүслэнгийн ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ.

Англи хэл сурах, стандарт шалгалтуудад бэлдэх, өргөдөл гаргахад тулгардаг түгээмэл асуудлуудын тухай Хүслэн маань өөрийн туршлага дээр тулгуурлан тайлбарласан юм.

Подкастаа сонсоод Хүслэнгийн сурах арга барилаас суралцаарай!

Jul 06, 202034:20
Podcast#18- Aмерикт Суралцсан Миний Түүх (Н.Санжааханд)

Podcast#18- Aмерикт Суралцсан Миний Түүх (Н.Санжааханд)

🚩EducationUSA Mongolia Podcast 18🚩

Энэ долоо хоногийн зочноороо бид АНУ-ын Засгийн газрын IVLP хөтөлбөр болон 2015 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн Н. Санжаахандыг урьж оролцууллаа. Тэрээр Syracuse University-гийн Maxwell School of Citizenship and Public Affairs-д Нийтийн удирдлагын магистр хүртэж, мөн Олон улсын болон төрийн бус байгууллагын манлайллын чиглэлээр мэргэшин суралцсан билээ. Одоогоор UNICEF Mongolia-д ажиллахын зэрэгцээ Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо, Save the Infants зэрэг төрийн бус байгууллагуудын сайн дурын олон үйл ажиллагаанд удирдлагын түвшинд оролцон ажиллаж байна.

Jun 29, 202038:11
Podcast#17- Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Оюунтөгс)

Podcast#17- Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Оюунтөгс)

🚩EducationUSA Mongolia Podcast 17🚩

Шинэ долоо хоногийн шинэхэн подкастын маань зочноор АНУ-ын Засгийн газрын Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч Арканзас мужийн их сургуульд Нөхөн сэргээлтийн зөвлөх мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн Б.Оюунтөгс маань уригдан оролцлоо.

Тэрбээр ерэн хувийн харааны бэрхшээлтэй бөгөөд тоо томшгүй олон саад бэрхшээлийг өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөр, сэтгэлийн хат тэнхээгээр даван гарч Америкт сурах мөрөөдлөө биелүүлсэн юм.

Оюунтөгсийн түүхийг сонсч урам зориг авахын зэрэгцээ, хүн бүрт сурч боловсрох, хөгжих, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгохын төлөө бид бүхэн юу хийж чадах талаар та эргэцүүлэн бодож үзээрэй!

Jun 22, 202038:00
Podcast#16 Aмерикт Суралцсан Миний Түүх (П.Гандолгор)

Podcast#16 Aмерикт Суралцсан Миний Түүх (П.Гандолгор)

🚩EducationUSA Mongolia Podcast#16 🚩
Энэ удаагийн дугаартаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2017 оны дэд ерөнхийлөгч П.Гандолгорыг урин оролцууллаа. Тэрээр The Hubert H Humphrey Fellowship Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-д суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Хүүхэд залууст сургамжтай, үлгэр жишээ авахуйц маш олон сайхан зөвлөгөөг өгсөн байгаа шүү!
Сонингийн зараас олж харсан Hubert Humphrey хөтөлбөрт тэнцээд явсан минь намайг өөрийгөө олж, уналтын үеэ сэргэлтийн үе болгож өөрчлөхөд хүргэсэн гайхамшигтай хөтөлбөр байсан юм хэмээн тэрээр дурсан ярьсан юм.

Jun 15, 202038:55
Podcast#15 Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Халиунгоо)

Podcast#15 Aмерикт Суралцсан Миний Түүх (Г.Халиунгоо)

🚩EducationUSA Mongolia Podcast#15🚩


Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Ганбатын Халиунгоог урин оролцууллаа. 

Тэрээр 2015-2017 оны хооронд АНУ-ын засгийн газрын The Fulbright Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Vanderbilt University-д суралцаж Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. 

Хөгжлийн эдийн засаг хэмээх шинэ салбарын онцлог, түүний ач холбогдол, мөн энэ чиглэлээр АНУ-д, тэр дундаа Vanderbilt University-д суралцахын давуу талуудын талаар олж мэдэхийг хүсвэл та манай подкастыг сонсоорой!


Jun 08, 202028:28
Podcast#14 Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Нямдаваа)

Podcast#14 Aмерикт Суралцсан Миний Түүх (М.Нямдаваа)

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#14 🚩

Подкастын маань Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийн дугаарын зочноор Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагч Мягмарцоожийн Нямдаваа оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч юм. 

Анх өргөдөл гаргахдаа тэнцээгүй гэсэн хариу авсан ч шантралгүй дараа жилийн сонгон шалгаруулалт хүртэл сайтар хичээллэж бэлдээд хүсч мөрөөдөж байсан хөтөлбөртөө тэнцэж байжээ. Нямдаваа маань FLEX хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүүхдүүд юун дээр анхаарах хэрэгтэй талаар, мөн АНУ-ын ахлах сургуульд суралцсан сонирхолтой дурсамжаасаа  хуваалцсан юм.

Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.

Jun 01, 202028:25
Podcast#13 Aмерикт Суралцсан Миний Түүх (Ц.Анужин)

Podcast#13 Aмерикт Суралцсан Миний Түүх (Ц.Анужин)

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#13 🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн оюутан Ц. Анужин оролцлоо. Тэрээр АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй, Study of the U.S. Institutes (SUSI) for Women’s Global Leadership буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2019 оны төгсөгч юм. Бакалаврын түвшинд суралцах гэж буй охид маань наашаа суугаарай! Анужин маань та бүхэнд энэхүү тэтгэлэгээр суралцсан түүхээсээ хуваалцах гэж байна.

May 28, 202027:56
Podcast#12- Aмерикт Суралцсан Миний Түүх (Н.Гүнцэнгэл)

Podcast#12- Aмерикт Суралцсан Миний Түүх (Н.Гүнцэнгэл)

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#12🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Банкны мөнгөний бодлогын хэлтсийн эдийн засагч Н.Гүнцэнгэл  оролцлоо. Тэрбээр АНУ-ын Bryant University-д бакалаврын зэрэг хамгаалсан билээ. Бид түүнтэй хувийн сахилга бат, сэтгэлзүйн эрүүл мэнд, мэргэжил сонголт зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа. Дараах холбоосоор орж сонсоорой!

May 25, 202034:35
Podcast#11- Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Ундраа)

Podcast#11- Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Ундраа)

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#11 🚩

Энэ удаагийн подкастдаа бид Америкт төгсөгчдийн холбооны 2013-2015 оны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн доктор Агваанлувсангийн Ундрааг урин оролцууллаа.

Монгол Улсын Их Сургуулийн онц сурлагатан оюутан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч хожим дэлхийд тэргүүлэгч их сургуулийн эрдэмтэн багш болсон цуцашгүй хүсэл эрмэлзэл, мятрашгүй хөдөлмөр зүтгэлээр дүүрэн түүхийг бид танд хүргэе!

May 21, 202040:04
Podcast#10 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э.Төгөлдөр)

Podcast#10 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э.Төгөлдөр)

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#10 🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Э. Төгөлдөр оролцлоо. Тэрбээр АНУ-ын Cornell University-д АНУ-ын Hubert Humphrey-гийн тэтгэлэгээр суралцсан бөгөөд бидэнтэй Америкт суралцсан түүхээсээ, мөн өөрийн эзэмшсэн байгаль орчны мэргэжилийн онцлогийн талаар илэн далангүй ярилцсаныг дараах холбоосоор орж сонсоорой! Тус Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөг яг одоо зарлагдсан байгааг энэ дашрамд дуулгая. Зургаадугаар сарын 6-наас өмнө амжиж өргөдлөө гаргаарай!

May 18, 202024:28
Podcast#9 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Булгантуяа)

Podcast#9 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Х.Булгантуяа)

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#9🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны 2015-2019 оны Ерөнхийлөгч, Монгол Улсын Сангийн дэд сайд Х. Булгантуяа оролцож өөрийн боловсрол, ажил, амьдралын түүхээс хуваалцлаа. Тэрээр өндөр хөгжилтэй улс оронд суралцаж, олон улсын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй хүүхэд залуустаа хандан урам зориг, эрч хүч авахуйц туршлагаасаа хуваалцсан юм.

May 14, 202046:53
Podcast#8- Aмерикт Суралцсан Миний Түүх Б.Амар

Podcast#8- Aмерикт Суралцсан Миний Түүх Б.Амар

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#8 🚩

Подкастын маань Даваа гарагийн зочноор Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Alliance - Tech Co., Ltd-н Бодлого, төлөвлөлт хариуцсан захирал, АНУ-ын Florida Institute of Technology-д механик инженерийн мэргэжлээр суралцаж Бакалаврын зэрэг хүртсэн Баясгалангийн Амар уригдан оролцлоо. Тэрээр өөрийн Америкт суралцсан түүхийг илэн далангүй ярсан сонирхолтой яриаг эндээс сонсоорой!

May 11, 202027:37
Podcast#7 - Aмерикт Суралцсан Миний Түүх Б.Мөнхсоёл

Podcast#7 - Aмерикт Суралцсан Миний Түүх Б.Мөнхсоёл

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#7 🚩


Энэ удаагийн дугаартаа бид MASA-гийн Удирдах зөвлөлийн гишүүн эдийн засагч Б.Мөнхсоёлыг урин оролцууллаа. The Hubert H Humphrey Fellowship Program тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-ын Michigan State University-д суралцсан тэрбээр төрийн бус болон олон улсын байгууллагын хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, тэтгэлэгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм.  Хүүхэд залууст сургамжтай, үлгэр жишээ авахуйц маш олон сайхан зөвлөгөөг өгсөн байгаа шүү! 

Түүний оролцсон бусад нэвтрүүлэг, ярилцлагуудыг http://munkhsoyol.mn/ вэб хуудсаас үзээрэй!

May 07, 202044:25
Podcast#6- Aмерикт Суралцсан Миний Түүх Ч.Cодгэрэл

Podcast#6- Aмерикт Суралцсан Миний Түүх Ч.Cодгэрэл

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#5 🚩

Подкастын маань Даваа гарагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Deloitte Mongolia фирмийн мэдээллийн технологийн Ахлах аудитор Ч.Содгэрэл оролцлоо. Содоо маань АНУ-ын SUNY Albany-д мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан юм. Түүний АНУ-д суралцахын зэрэгцээ ажиллаж, сорилт бэрхшээлийг даван туулж, басхүү сайн дурын ажил үйлст хэрхэн оролцож эхэлсэн тухай түүхийг сонсоорой!

May 04, 202026:51
Podcast#5 Америкт суралцсан миний түүх-Г.Гантүшиг

Podcast#5 Америкт суралцсан миний түүх-Г.Гантүшиг

 

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#5 🚩

Подкастын маань энэ удаагийн зочноор MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн хөгжлийн банкны зөвлөх Г.Гантүшиг  оролцлоо.  Г.Гантүшиг АНУ-ын Indiana University-д бакалаврын зэрэг, Cornell University-д магистрын зэргээ Фулбрайтын тэтгэлэгээр тус тус хамгаалсан. Тэрбээр бидэнтэй Америкт суралцсан түүхээсээ болон Америкт гэр бүлийн хамт хэрхэн суралцаж болох талаар илэн далангүй хуваалцлаа.

Apr 30, 202033:30
Episode#4-Америкт суралцсан миний түүх В.Ганзориг

Episode#4-Америкт суралцсан миний түүх В.Ганзориг

Подкастын маань энэ удаагийн зочноор “Bat Solution Partners” бизнесийн зөвлөх үйлчилгээний фирмийн удирдах зөвлөлийн дарга, “Монголын Дауны Холбоо”-ны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга, MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг уригдан оролцлоо. Тэрээр бидэнтэй хувийн ажил мэргэжлийн түүх, нийгэмд тустай санал санаачилга, сайн дурын ажлын ач холбогдлын талаар ярилцаж, мөн АНУ-ын Засгийн Газрын International Visitor Leadership Program хөтөлбөрт оролцсон тушлагаасаа хуваалцлаа.

Apr 27, 202036:07
Podcast#3 АНУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөрүүд

Podcast#3 АНУ-ын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөрүүд

🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#3 🚩
Бидний подкастын Пүрэв гарагийн зочноор АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны ажилтан Идэр-Ууган уригдан оролцож АНУ-ын засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгож буй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч ярилцлаа. Подкастаа сонсоод эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өөрийгөө бэлдэж эхлээрэй!

Apr 23, 202037:01
Америкт Суралцсан Миний Түүх-Подкаст#2

Америкт Суралцсан Миний Түүх-Подкаст#2

EducationUSA Mongolia Podcast Series
Подкастын маань Даваа гарагийн зочноор Зориг сангийн Гүйцэтгэх захирал, MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичиг М.Маралмаа оролцлоо.  Тэрбээр бидэнтэй Америкт суралцсан хөгжилтэй, сонирхолтой, сургамжтай түүхээ илэн далангүй хуваалцсаныг дараах холбоосоор орж сонсоорой!

Apr 20, 202037:23
Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д хэрхэн суралцах вэ?-Подкаст#1

Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д хэрхэн суралцах вэ?-Подкаст#1

МАSА буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л. Мягмаржавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээс хүлээн авч сонсоорой. Тэрээр бидэнтэй өөрийн эзэмшсэн экологич мэргэжлийн онцлог болон АНУ-ын засгийн газрын GlobalUgrad, Fulbright тэтгэлэгүүдэд хэрхэн шалгарч, Америкт хэрхэн суралцсан тухай түүхээсээ хуваалцлаа.

Apr 17, 202037:46